2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
12:00
S26
16°
13:00
S26
15°
14:00
S26
15°
15:00
S30
14°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
13°
20:00
S30
12°
21:00
S29
11°
22:00
S29
10°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 оны нэгдүгээр сард 145 ихэр хүүхэд мэндэлжээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6,208 эх амаржиж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн сард нийт төрсөн хүүхдийн 3,160 нь эрэгтэй, 3,046 нь эмэгтэй, 145 нь ихэр байсан бөгөөд амаржсан эхчүүдийг 3.7 хувь нь 20 хүртэлх насны, 92.6 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.

Харин 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд нас баралтын 1,366 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт нас баралтын 7.2 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 86.9 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 57 хувийг нярайн эндэгдэл эзэлжээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны нэгдүгээр сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор, нялхсын эндэгдлийн түвшин 14 болж, 5-аар, нярайн эндэгдлийн түвшин 8 болж, 3-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн энэ оны эхний сард халдварт өвчнөөр өвчлөгчид 4,184 болж, өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгджээ.

Ингэж нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2.9 дахин, мөөгөнцрөөр өвчлөгчид 2.8 дахин, трихомониазаар өвчлөгчид 57.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 47.3 хувиар, вируст хепатитаар өвчлөгчид 28.2 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 19.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгчид 13.9 хувиар буурчээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр, дүнд эзлэх хувиар авч үзэхэд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,900 болж, өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар нэмэгджээ.

Харин амьсгалын замын халдвар 1,516 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар, гэдэсний халдварт өвчин 185 болж, 38.5 хувиар буурчээ.

x