Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Асашёорү Д.Дагвадорж тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд өгөхөөр болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн халдварын үед буюу онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо Асашёорү Д.Дагвадорж мэдээлжээ. 

 
 

Эдгээр тусгай хувцсыг энэ долоо хоногийн Лхагва гарагт Нарита-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн онгоцоор авчрахаар болсон байна. 

Манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өмнө нь мэдэгдсэн. Тэрбээр "Хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Манай улсад байгаа хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн.

ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана" гэж байсан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.