Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бямба гарагт Хубэй мужид нас барсан хүний тоо өмнөх өдрийнхтэй ижил байж, шинэ халдварын тоо буурлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Covid-19 гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв Хятадын Хубэй муж сүүлийн 24 цагийн тоо баримтаа өнөөдөр өглөө зарлажээ.

Тус муж даяар Бямба гарагт халдварын улмаас 139 өвчтөн нас барж, 1,843 халдвар шинээр илэрсэн байна. Шинэ халдварын тохиолдлын 1,548 нь мужийн төв Ухань хотод бүртгэгджээ.

Өмнөх өдөр нь буюу Баасан гарагт Хубэй мужид 139 өвчтөн нас барж, 2,420 халдвар шинээр илэрсэн юм. Өмнөх өдөртэй нь харьцуулахад Бямба гарагт нас баралтын тоо хэвээр хадгалагдаж, шинэ халдварын тоо буурсан байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 69,031 хүрсний 68,336 нь эх газрын Хятадад оногдож байна.

Нас барсан хүний тоо 1,666 хүрснээс дөрөв нь Хятадаас бусад улс оронд бүртгэгджээ.

Халдвар авсны дараа буцаж бүрэн эдгэрсэн хүний тоог 8,142 гэж Хубэй мужийн захиргаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post, Bloomberg

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.