2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Завхан аймгаас илэрсэн коронавирусийн сэжигтэй тохиолдолтой иргэн нь долоон настай

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг
гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Уханиас ирж тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа. Давтан шинжилгээ хийхэд сөрөг буюу шинэ коронавирус байхгүй гарсан. Шинж тэмдэг ямар нэгэн хүнд илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж эмчийн хяналтад байлгасан. Ингээд өнөөдөр бүгд баяртайгаар сэтгэл амар гэр орондоо гарахаар боллоо гэж байсан. Бид  оюутнууддаа зөвлөмж өгч өөрсдөө бүртгээд явахаар зөвлөгөө өгсөн.

2020 оны хоёрдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Одоогийн байдлаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүн, Дорнодод нэг, Завханд нэг, Налайх дүүрэгт нэг буюу нийт зургаан хүн тандалт шинжилгээ хяналтад орсон" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймгаас өчигдөр тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Тус сэжигтэй тохиолдол илэрсэн хүн нь долоон настай хүүхэд байгаа. Мөн аав ээж нь тусгаарлагдсан. БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл” гэв.

 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2421319688180227/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x