Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

30 байршилд гарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байгаа тухай мэдээллээ.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн 30 байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаа болон сурталчилгааны хаягт самбарыг татан буулгаж, таслан зогсоожээ.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах” 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг гарсан билээ.

 

Эх сурвалж: НМХГ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.