Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Зэсийн баяжмалаа Манлай суманд үйлдвэрлэсэн уутанд хийж, орон нутгийн компани тээвэрлэж байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давжээ. 

Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнх буюу 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, мөн үйлчилгээнд зарцуулагдсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюу толгойн уурхайн цогцолборт Ханбогдод үйлдвэрлэсэн хувцастай, Даланзадгадад хийсэн бээлийтэй, Улаанбаатарт хийсэн хамгаалалтын гуталтай ажиллагсад та бүхнийг угтана. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна” гэв.

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох төсөөлөлтэй байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.