Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Бид илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх чухал үе ирчихээд байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Д.Нямхүү: Бид илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх чухал үе ирчихээд байна
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэрээ амралтын өдрүүдэд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн.

Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан /Хөх хот-Улаанбаатар чиглэлээр ирсэн/ сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан ба А хүрээний H3N2 вирус илэрсэн гэх лаборторийн үнэлгээ гарсан. 

Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг  биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.