Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Оргио" ХХК-ийн тахианы байранд гал гарч, 12 мянга гаруй дэгдээхэй шатжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоёрдугаар сарын 7-н буюу өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “Оргио” ХХК-ийн тахианы байранд гал гарчээ.

Онцгой байдлын байгууллага "Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатаж байна" гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 09:08 цагт хүлээн авжээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 12,725 дэгдээхэй шатжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ