Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:30 цагт нийслэлийн Цэргийн штабаас цэрэг бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Шинэ коронавирусийн асуудлаар мэдэээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл хйинэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

12:00 цагт “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр “Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажил дүн мэдээ”, “Шүүхийн ачаалал” сэдвүүдээр мэдээлэл хийнэ. 

Төрийн ордны А танхимд 

12:00 цагт УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.