Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн хөл хорио тогтоосон хоёр хөлгийн нэгээс зорчигчдыг буулгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар тээгч зорчигчдынх нь дунд байж болзошгүй үндэслэлээр Ази тивд аялж байсан хоёр том далайн хөлөг дээр өнгөрсөн долоо хоногт хөл хорио тогтоосон билээ.

Тэгвэл тэдний нэг болох Хонг Конгийн боомтод саатуулагдсан “World Dream” хөлгийн багийнхны шинжилгээний хариу сөрөг гарсан тул өчигдөр зорчигчдыг нь эрэгт буулгажээ.

Харин Японы Йокохамагийн боомтод саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид хөл хорионы дэглэмд хэвээр байна.

Өчигдөр тус хөлөг дээрээс халдвар авсан зургаан хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоог 70 болгожээ.

Тэдний дунд АНУ-ын иргэн 14 хүн байгаа гэсэн мэдээлэл байна.

Хоёрдугаар сарын 3-наас эхлээд хөл хорионы дэглэмд байгаа “Diamond Princess” хөлөг дээр зорчигч, багийн гишүүн нийлсэн 3,700 хүн байгаа юм.

Нэгдүгээр сард тус хөлгөөс Хонг Конгт бууж үлдсэн 80 настай эрэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн тул Хонг Конгийн эрх баригчид Японы талд мэдээлж байжээ.

Ингээд Йокохамагийн боомтод ирэхэд нь зорчигчдыг буулгалгүй хөл хорио тогтоож байв. Хөлөг дээр тогтоосон хөл хорионы дэглэм 14 хоног үргэлжлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.