Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэд хэдэн томоохон үйлдвэрүүд зориулалтаа өөрчлөн амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний дотор Apple компанийн үйлдвэрлэлийг хариуцдаг Foxconn компани багтаж байна.

Тус компани өчигдөр өөрийн сошиал хуудсанд мэс заслын зориулалттай амны хаалтыг Шэнжэнь дэх үйлдвэртээ туршилтаар хийж эхэлснийг мэдээлжээ.

Хэрвээ туршилт амжилттай болбол энэ сарын сүүлээр өдөрт хоёр сая амны хаалт үйлдвэрлэн гаргадаг болох гэнэ.

Foxconn эхлээд өөрийн ажилчдад зориулан амны хаалт үйлдвэрлэж байсан ч сүүлдээ гадаад зах зээлд гаргахаар шийдсэн байна.

Тус компанийн Хятад дахь үйлдвэрүүдэд олон зуун мянган хүн ажилладаг юм.

Мөн General Motors компанийн Хятад дахь үйлдвэр өчигдөр өөрийн үйлдвэрийн 14 шугамыг өдөрт 1.7 сая амны хаалт үйлдвэрлэхээр зохион байгуулах болсноо мэдэгджээ.

Бусад бэлэн хувцасны үйлдвэрүүд эмнэлгийн хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхлэхээр болсноо бас зарласан байна. Хятадын эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд хүчин чадлаа тултал ажиллаад ч зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters