Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Говийн нутгаар өдөртөө НЭМЭХ градус байх нь

ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч үргэлжлэн суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-

2020 оны хоёрдугаар сарын 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.