Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN

Гаалийн ерөнхий газарт

10:00 цагт Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10:00 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлнэ. 

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. 

“Ардчиллын өргөө”-нд

11:00 цагт Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт иргэд сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлэл хийнэ. 

ГХЯ-нд

12:00 цагт Төрийн ёслолын албаны дарга асан Ч.Батжаргалын “Эрхэм төрийн ёс-хүнд Эевэрүү хүний жудаг-их” номын нээлт болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.