Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс коронавирусийн тархалтыг 10 хоногийн дотор хяналтдаа оруулж чадна гэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост суугаа Хятадын элчин сайд Шинь Хайминь өнөөдөр Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр засгийн газар нь шинэ коронавирусийн тархалтыг 10 хоногийн дотор хяналтдаа оруулж чадна гэж мэдэгджээ.

Коронавирусийн тархалтыг зогсоох ажлыг Хятадын шилдэг эрдэмтэд хариуцан ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдал 7-10 хоногийн дотор сайжрах болно гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өнөөдөр Шинь Хайминь Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны албаныхантай уулзаж, Хятадын эсрэг хилийн хориг тавиулахгүй байх талаар ярилцсан ажээ.

“Бид уг асуудлыг шийдэж чадна. Бидэнд итгэ” гэж тэр солонгос хэлээр сэтгүүлчдэд хандаж хэлсэн байна.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын засгийн газрын түвшинд эх газрын Хятадаас ирэх хүмүүст хилийн хориг тавих тухай асуудал яригдаж эхэлсэн юм.

Элчин сайд өнөөдрийн уулзалтын үеэр Өмнөд Солонгосын эрх баригчдад хилийн хориг тавихгүй байхыг уриалж, Хятад улс шинэ вирусийн эсрэг тэмцэх хангалттай хүчин чадалтайг батлан илэрхийлсэн юм байна.

 

Эх сурвалж: Hankook Ilbo

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.