Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ мэндэлсэн хүүхэд коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Ухань хотын эмнэлэгт мэндэлсэн хүүхэд төрөөд 30 цаг болсныхоо дараа халдвар авсан тухай тус хотын эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 2-ны өндөр мэндэлсэн хүүхэд коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчтөн болж байна. Хүүхдийг төрөхөөс өмнө эх нь халдвар авсныг тогтоож байжээ.

Энэ тохиолдол нь шинэ коронавирус эхээс хүүхдэд халддаг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгааг судлаачид мэдэгдсэн байна. Гэхдээ шинээр мэндэлсэн хүүхдэд вирус ямар замаар халдсан тухай эцсийн дүгнэлт гараагүй байгаа ажээ.

Халдвар илэрсэн хүүхэд 3.25 кг жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Xinhua News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.