Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Швейцарийн бүх үйлдвэрлэгчийг нийлүүлснээс олон бугуйн цаг зардаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн бизнесүүдээс өндөр өсөлттэй байгаа салбар нь Apple Watch буюу ухаалаг бугуйн цагны үйлдвэрлэл юм.

Саяхан Strategy Analytics компанийн гаргасан тоо баримтаас үзвэл тус компани цагны үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Швейцарь улсыг ардаа орхисон байна.

2019 онд Apple нийтдээ 31 сая орчим бугуйн цаг борлуулсан нь өмнөх оноосоо 36 хувь өссөн үзүүлэлт болжээ. Харин Swatch, TAG Heuer зэрэг брэндүүдээрээ алдартай Швейцарийн цагны салбарынхан өнгөрсөн онд 21.1 сая бугуйн цаг борлуулсан нь өмнөх оноосоо 13 хувь буурсан үр дүн болсон байна.

Strategy Analytics-ийн дүгнэлтэд өгүүлснээр аналог бугуйн цагны эрэлт ахмад насны хүмүүсийн дунд өндөр хэвээр байгаа бол залуу үеийнхэн ухаалаг буюу компьютержсэн цаг зүүхийг илүүд үзэх болжээ.

Swatc, Tissot зэрэг уламжлалт үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дижиталчилж, ухаалаг болгох оролдлого хийсэн ч үр дүнтэй болоогүй юм. 

Нэг үгээр хэлбэл “ухаалаг бугуйн цагны дайн”-д швейцарчууд ялагдсан гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Verge