Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын хилийн боомтоор БНХАУ-аас ирж буй гадаад иргэдийг ОХУ-д нэвтрүүлэхийг түр хязгаарлалаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улс, ОХУ-ын улсын хилийн

  • Эрээнцав - Соловьевск (автозам),
  • Сүхбаатар - Наушки,
  • Цагаан нуур - Ташанта,
  • Алтанбулаг - Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг түр хязгаарласан. 

Түүнчлэн, 2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн агаарын хилийн боомтоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирж буй гадаад иргэдийг  нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Харин Москва хотын “Шереметьево” шалган нэвтрүүлэх боомтоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэд, онгоцны багийн гишүүд, албан ёсны зочид төлөөлөгчид болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг зөвхөн нэвтрүүлэх юм байна.

ОХУ-д одоогоор шинэ коронавирусийн хоёр тохиолдол илэрчээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.