Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Орхон аймагт тусгаарлагдсан иргэн нь Уханиас тээврийн үйлчилгээ эрхэлдэг"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:19 2020/02/05

Орхон аймгийн NB HD телевизэд тус аймгийн Аймгийн Засаг даргын орлогч Агваанчүлтэмийн Түвшинжаргал өгсөн ярилцлагадаа “Өдөр 13 цагийн алдад өрхийн эмнэлэг дээр нэгэн иргэн өөрийн хүсэлтээр ирж, халуураад байгаагаа хэлж үзлэг хийлгэсэн байна.  Үзлэг хийхэд 36 хэмийн халуунтай хэвийн байсан ба эмчтэй ярилцаж байхдаа Ухань хотоос тээврийн үйлчилгээ эрхэлдэг Монгол Улсын иргэн гэх талаар мэдээлсэн. ДЭМБ, ЭМЯ-наас Ухань хотод 10 хоног байсан бол сэжигтэй гэж үзэж болох юм гэх чиглэлийн дагуу орон нутгийн засаг  захиргаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдэг байдлаар бид эхний арга хэмжээгээ авч байна. Үүний дагуу Орхон аймгийн халдвартын тасаг бүх тусгаарласан  орц, гарц, эмч нар эмнэлгийн багаж хэрэгслээ боломжийн сайн бэлдсэн тул тэвдэж сандарсан зүйл алга. Одоогийн байдлаар өвчтөнд ямар нэгэн зовиур бол байхгүй. Тухайн хүний шинжилгээний дээжийг авч Улаанбаатарт хүргүүлээд, 24 цагийн дараа хариу нь гарна. Ард түмэн сандрах хэрэггүй. Яг Орхон аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол гэж бид үзэхгүй байгаа” гэжээ.

 

15:43 2020/02/05

Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар дэлхий даяар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан.

Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн

Тэгвэл өнөөдөр Орхон аймагт нэг иргэн өндөр халуурсан, сэжигтэй тохиолдол байна хэмээх мэдээлэл ирсний дагуу бид Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэгтэй утсаар холбогдож тодрууллаа. 

Тэрбээр "Сэжигтэй тохиолдол биш, сэжигтэй тохиолдол байж болзошгүй л гэж үзэж байгаа. Тус иргэнээс тархвар судлалын асуумж авч байна. Орхон аймгийн харьяаллын бус хүн" гэлээ. 

18:19 2020/02/05

Орхон аймгийн NB HD телевизэд тус аймгийн Аймгийн Засаг даргын орлогч Агваанчүлтэмийн Түвшинжаргал өгсөн ярилцлагадаа “Өдөр 13 цагийн алдад өрхийн эмнэлэг дээр нэгэн иргэн өөрийн хүсэлтээр ирж, халуураад байгаагаа хэлж үзлэг хийлгэсэн байна.  Үзлэг хийхэд 36 хэмийн халуунтай хэвийн байсан ба эмчтэй ярилцаж байхдаа Ухань хотоос тээврийн үйлчилгээ эрхэлдэг Монгол Улсын иргэн гэх талаар мэдээлсэн. ДЭМБ, ЭМЯ-наас Ухань хотод 10 хоног байсан бол сэжигтэй гэж үзэж болох юм гэх чиглэлийн дагуу орон нутгийн засаг  захиргаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэдэг байдлаар бид эхний арга хэмжээгээ авч байна. Үүний дагуу Орхон аймгийн халдвартын тасаг бүх тусгаарласан  орц, гарц, эмч нар эмнэлгийн багаж хэрэгслээ боломжийн сайн бэлдсэн тул тэвдэж сандарсан зүйл алга. Одоогийн байдлаар өвчтөнд ямар нэгэн зовиур бол байхгүй. Тухайн хүний шинжилгээний дээжийг авч Улаанбаатарт хүргүүлээд, 24 цагийн дараа хариу нь гарна. Ард түмэн сандрах хэрэггүй. Яг Орхон аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол гэж бид үзэхгүй байгаа” гэжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.