Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмен эрчүүд ерөнхийлөгчөө дуурайж, үсээ будуулахаа больжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов айлчлан ирэх гэж байгаатай холбогдуулан тус улсын зүүн хойд Лебап мужийн захиргаа төрийн албан хаагч 40-өөс дээш насны эрчүүдэд үсээ хараар будуулахгүй байх үүрэг өгснийг эх сурвалжууд мэдээлжээ.

Хэрвээ үүнийг зөрчвөл ерөнхийлөгчтэй уулзах олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцуулахгүй гэж анхааруулсан байна.

Тодорхой учир шалтгаан хэлээгүй ч энэ нь Бердымухамедов өөрөө 2018 оноос хойш үсээ будуулахаа больж, бууралтсан үсээ нуухгүй болсонтой холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ.

Бердымухамедовын шийдвэрийн дараа нийслэл Ашгабат хотын бүх үсчин эрчүүдийн үсийг хараар будаж үйлчлэхээ зогсоосон юм.

Зөвлөлт Холбоот Улсыг задарсан цаг үеэс хойш Туркменистаныг удирдсан Сапармурат Ниязов 2006 онд нас барсны дараа Бердымухамедов түүнийг залгамжилж байв. Тухайн үед Бердымухамедовын үс хэсэгчлэн бууралтсан байжээ. Төрийн эрхэнд гарсныхаа дараа удалгүй тэр үсээ байнга хараар будуулах болсон байна.

Харин 2018 оноос эхлэн үсээ будуулахаа больсон нь ямар шалтгаантайг хэн ч мэдэхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty