Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан эмэгтэй өөрийг нь хүчиндэхийг завдсан эрэгтэйн бэлэг эрхтнийг огтолжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Пакистан улсад 25 настай эмэгтэй өөрийг нь хүчиндэхийг завдсан эрэгтэйн бэлэг эрхтнийг огтолсон хэрэг гарсныг тус улсын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Пакистаны төв бүсийн Пунжаб мужийн Файсабад хот дахь гэртээ эмэгтэйг ганцаар байхад нэг этгээд дайрч ороод хүч хэрэглэхийг завджээ. Эмэгтэй эхний довтолгооноос нь зугтаж гал тогооны өрөөнд орохдоо хутга шүүрэн авч, дахин довтлоход нь биеэ хамгаалах үедээ гэмт этгээдийн эмзэг эрхтнийг санамсаргүй огтолсон байна.

Халдлага үйлдсэн 28 настай эрэгтэй одоо Файсабад хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд бие нь сайжирсны дараа байцаалт авна гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

Исламын шашны хуучинсаг ёс ноёрхдог Пакистан улсад жил бүр олон зуун эмэгтэйчүүд хүчингийн хэргийн хохирогч болдог. Тэдний ихэнх нь цагдаад гомдол гаргаж чаддаггүй байна.

Хуулийн хэрэгжилт муу, шалгуулах үйл явц хүндрэлтэй байдаг нь үүнтэй холбоотой. Шалгуулсан тохиолдолд хохирогч эмэгтэйчүүд өөрсдөө буруудаад дуусдаг байна. Тэднийг эрчүүдтэй ойр байсан, халдлага үйлдэх сэдлийг төрүүлсэн гэж энгийн иргэд төдийгүй хууль хүчнийхэн буруутгадаг.

 

Эх сурвалж: DPA