Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгт коронавирусийн халдвартай анхны өвчтөн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгт шинэ төрлийн коронавирусийн халдвартай хүн нас барсан тухай албаныхан өнөөдөр мэдээлжээ. Ингэснээр коронавирусийн халдвараар нас барсан анхны хүн тус хотод бүртгэгдэж байна.

Хонг Конгийн Квай Чун дүүргийн Гүнж Маргаретын нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж байсан 39 настай эрэгтэй өвчтөний зүрх өнөөдөр өглөө гэнэт хаагдсан гэнэ. Өчигдөр оройны байдлаар Хонг Конгт шинэ коронавирусийн халдвартай 15 хүн бүртгэгдээд байсан юм.

Эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан хоёр дахь тохиолдол энэ болж байна. Өнгөрсөн амралтын өдөр Филиппинд нэг хүн нас барсан нь анхны тохиолдол байв.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.