Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗИЛ-131” маркийн 28 машинаар өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш түгээж байна

ikon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм.

 
 
 

Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.