Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн эмч нар коронавирусийн аюулаас хамгаалахын тулд хилээ хаахыг шаардан жагсаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн олон зуун эмч нар өнөөдөр Хятадтай залгаа хилээ бүрэн хаахыг шаардан засаг захиргааныхаа байрны өмнө жагссан байна.

Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд Хонг Конг хот эх газрын Хятадтай холбодог төмөр зам болон усан тээврийн замыг хаагаад байгаа. Харин эмч нар хилийг бүрэн хаахыг шаардаж байна.

Хэрвээ хилээ бүрэн хаавал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжийн эсрэг үйлдэл болно гэж хотын эрх баригчид тайлбарлаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хонг Конгт шинэ коронавирусийн 15 халдвар бүртгэгдээд байна. Хэрвээ хотод нь халдвар тарвал эмнэлгийн ажилчдын хүч хүрэлцэхгүй, тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл хангалтгүй байгаа гэж эмч нар тайлбарлаж байгаа юм.

Долоон сая орчим хүн амтай Хонг Конг нь Хятадын засаг захиргааны тусгай бүсэд тооцогддог ч харьцангуй бие даасан засаглалтай байдаг. Хонг Конг, эх газрын Хятадын хил нь дэлхийн бусад улс орнуудын дундын хил шиг хяналт шалгалттай байдаг юм.

Шинэ вирусийн тархалттай холбоотой Хятадын эрх баригчид иргэддээ Хонг Конг руу нэвтрэх зөвшөөрөл өгөхөө зогсоогоод байгаа ч эмч нар хилээ бүрэн хаахыг шаардсаар байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.