Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр шиг өдрийг бид дахин үзэхийн тулд 100 жил хүлээнэ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өчигдөр шиг өдрийг бид дахин үзэхийн тулд 100 жил хүлээнэ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр нь онцгой ховор өдөр байв. Учир нь 2020 оны хоёрдугаар сарын 2-ны огноог ямар ч форматаар бичсэн палиндром буюу урд ба хойноос нь бичихэд ижил байдаг ховор дараалал юм. Тодруулбал 02/02/2020 болон 2020/02/02 болж байна.

Өчигдөр бас 2020 оны 33 дахь өдөр, он дуусах хүртэл 333 өдөр дутуу байжээ.

Өмнөх палиндром өдөр нь 1111 оны арваннэгдүгээр сарын 11 байсан юм. Өөрөөр хэлбэл өчигдөр бол 900 гаруй жилийн дараа тохиож байгаа ховор өдөр байв.

Дараагийн палиндром өдөр 101 жилийн дараа тохиох 2121 оны арванхоёрдугаар сарын 12-ны (12/12/2121) өдөр байна. Түүний дараагийн палиндром өдрийг (03/03/3030) хүн төрөлхтөн бүр 1,000 гаруй жил хүлээх юм.

 

Эх сурвалж: CNN