Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Польшид байгаа монголчуудаас ирсэн 40,000 амны хаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зорилтот бүлгийнхэнд хүргэнэ"

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, иргэд амны хаалт цуглуулан эх орондоо илгээж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байсан.

Тэгвэл эмч, иргэдийн илгээсэн 40,000 амны хаалт өнөөдөр ирж байгааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Мөн тэрбээр "Амны хаалт 40,000 ширхэг, эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн хамгаалах хувцас 100 ширхгийг илгээсэн нь 20 минутын өмнө Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэн байна.

Эмч нарын илгээсэн амны хаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зорилтот бүлгийнхэнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагынханд ЭМ-ийн сайдын тушаалаар тараана.

Мөн төрийн бус байгууллагуудын зүгээс амны хаалт хандивласаар байгаа. Хүнд бэрх цагт бүгд эвтэй байдлаар ажиллах нь зүйтэй. Ингэж хамтарч ажиллаж байгаад ЭМЯ-наас талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар гарнаас хойш эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Бидний ажлыг олон төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баярлаж байна" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.