Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын төмөр зам Хятадын чиглэлд зорчигч тээврийн бүх үйлчилгээгээ зогсоож байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Оросын Төмөр Зам компани Хятадын чиглэлийн зорчигч тээврийн бүх үйлчилгээгээ өнөөдрөөс эхлэн зогсоож байна.

Үүнд хоёр улсын нийслэлүүдийг шууд холбодог Бээжин-Москвагийн галт тэрэгний үйлчилгээ бас багтжээ. Үүнээс гадна Монгол улсын нутгаар дамжин ОХУ-д төмөр замаар ирэх Хятадын иргэдийг хүлээж авахгүй болсноо зарласан байна.

Төмөр замаас гадна Москва хотын Шереметъевогийн олон улсын нисэх буудлын F терминалд Хятадаас ирэх зорчигч тээврийн нисэх онгоцнуудыг хүлээж авахгүй болсноо Оросын тал мэдэгдээд байгаа.

Одоо Хятадын чиглэлд зөвхөн Оросын Аерофлот компани Бээжин, Шанхай, Гуанжоу, Хонг Конг гэсэн дөрвөн хот руу нислэг үйлдэж байгаа бөгөөд бусад бүх нислэгээ зогсоожээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.