Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Уханьд шинээр баригдаж эхэлсэн эмнэлэг 9 хоногийн дараа бэлэн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гараад байгаа Ухань хотод хоёр эмнэлэг шинээр байгуулах барилгын ажил өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн билээ.

Тэдгээрийн нэг нь болох нэгдүгээр сарын 23-нд баригдаж эхэлсэн 1,000 ортой Хуошэншань эмнэлгийн барилгын ажил Ням гарагийн өглөө дууссан тухай Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Одоо тус эмнэлгийг хүлээж авах ажил явагдаж байгаа бөгөөд өнөөдөр буюу Даваа гарагаас өвчтөнүүдээ авч эхлэх юм байна.

Тус эмнэлэг 25,000 м.кв талбайтай юм. Хуошэншань эмнэлгээс 40 км зайтай газарт баригдаж эхэлсэн хоёр дахь эмнэлэг энэ Лхагва гарагт ашиглалтад орох ажээ.

Лэйшэншань нэртэй уг эмнэлэг 1,600 ортой байх юм.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 17,387 хүрсэн бол нас барсан хүний тоо 361 болоод байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.