Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон хотод террорист халдлага гарч, хоёр хүн хутгалуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Лондон хотын Стритхэм дүүрэгт урт хутгаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явсан иргэд рүү халдсан байна.

Тэрээр цээжиндээ канистер зүүсэн байжээ. Халдлагын улмаас хоёр хүн хутгалуулж шархдсаны нэгийнх нь биеийн байдал хүнд байна.

Энэ үеэр цагдаа нар даруй гал нээж, халдлага үйлдэгчийг газар дээр нь устгасан гэнэ. Шоронгоос хугацаанаасаа өмнө суллагдсан терроризмийн хэрэгтэн хоёр сар орчмын өмнө Лондоны гүүрэн дээр мөн хутгатай халдлага үйлдэж, хоёр хүний амийг хөнөөснийхөө дараа цагдаа нарт буудуулан алагдаж байв.

Үүний дараа Британийн засгийн газар терроризмийн гэмт хэрэгтнүүдэд өгдөг хорих ялыг уртасгаж, хугацаанаас нь өмнө суллах явдлыг зогсоосон юм.

Өчигдрийн халдлагыг үйлдсэн этгээд цээжиндээ канистер зүүсэн байсан нь үнэндээ хуурамч тэсрэх бөмбөг байжээ. 

Лондон хотын цагдаагийн газар дээрх халдлагыг терроризмийн шинж чанартай гэж тодорхойлоод байна.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Лондон хотын захирагч Садик Хан нар шуурхай арга хэмжээ авсан цагдаагийн албан хаагч нарт баяр хүргээд халдлагад өртсөн иргэдэд харамсал илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP