Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-тай хиллэдэг боомтуудын зорчигчийн урсгал 2.5 дахин буурчээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд БНХАУ, Ухань хот болон өвчлөл бүртгэгдсэн улс орнууд руу зорчихгүй байхыг зөвлөж байгаа.

Уг зөвлөмжийг иргэд хүлээн авч, маш сайн хэрэгжүүлж байгаа нь статитик мэдээллээс харагдаж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тодруулбал, энэ сарын 25-ны байдлаар БНХАУ-тай хиллэдэг найман боомтоор 6,560 зорчигч, 2,580 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 30-ны байдлаар 2,465 зорчигч, 465 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Зорчигчийн урсгал 2.5 дахин, тээврийн хэрэгсэл тав дахин буурчээ.

Иргэд эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаа учраас цаашид ч шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэхэд үр дүнтэй гэж үзэж буйгаа Д.Нямхүү захирал нэмж хэлсэн юм.

Халдварын нөхцөл байдлын мэдээ 2020.01.31-ний 10 цагийн байдлаар:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.