Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮАБЗ хуралдсаны дараа Засгийн газар ээлжит бус хуралдаан хийнэ

Б.Ану
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал өнөөдөр 12:00 цагаас зарлагдаад байна. 

Үүний дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдах талаар эх сурвалжууд мэдээллээ. Коронавирусийн гамшигтай холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлаад буй. ҮАБЗ энэ асуудлаар хэлэлцэх мэдээлэлтэй байна.

Ингэхдээ Монгол Улс хилээ хаах эсэх асуудал хэлэлцэгдэх хүлээлт байгаа юм.

Гэхдээ өчигдөр болсон Улсын онцгой комиссын хурлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн "Одоогоор хилийн боомтуудыг хаах нөхцөл байдал үүсээгүй байна" гэж мэдэгдсэн билээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.