2020/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-19°
04:00
S31
-19°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S32
-19°
09:00
S32
-17°
10:00
S30
-14°
11:00
S30
-11°
12:00
S30
-9°

ЭМГЭНЭЛ: ТИЙРЭГ ОВОГТ ЭРЗИЙН САНЖАА

ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
 

ЭМГЭНЭЛ

ТИЙРЭГ ОВОГТ ЭРЗИЙН САНЖАА

(1935-2020)

 

Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Тийрэг овогт Эрзийн Санжаа хүнд өвчний улмаас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

Э.Санжаа нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, 1953 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй дүүргээд, 1953-1958 онд Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн факультетэд суралцан  “Хүний их эмч”–ийн  мэргэжил эзэмшиж, улмаар ЗХУ, БНАГУ-д /хуучин нэрээр/ Нүдний мэргэжил дээшлүүлэх дээд курст суралцаж төгсжээ.

Тэрбээр 1958-2004 онд Анагаах Ухааны Дээд Сургуульд нүд судлалын тэнхмийн багш, эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх салбарын эрхлэгч, Эрүүл мэндийн яамны Нүдний салбар зөвлөлийн даргаар тасралтгүй ажилласны зэрэгцээ Улсын Клиникийн Төв Эмнэлэг, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын нэгдсэн III эмнэлэг, Улсын нэгдсэн II эмнэлэг, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт нүдний зөвлөх эмч, “Ач” анагаах ухааны их сургууль, “Оточ манарамба” сургуульд нүд судлалын тэнхмийн эрхлэгчээр, 1994 онд хувийн хэвшлийн анхны нүдний эмнэлэг  “Орбита”-г байгуулж насан эцэслэх хүртлээ тус эмнэлгийн зөвлөх эмчээр  ажиллаж байлаа.

Э.Санжаа нь 60 гаруй жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явж, Монгол Улсын нүд судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнуудын нэг байв.

Ухамсарт амьдралаа эрүүл мэндийн салбарт зориулан ажиллахдаа 220 гаруй нүдний нарийн мэргэжлийн эмч бэлтгэж, Анагаах Ухааны чиглэлээр 350 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, өгүүлэл, нүдний өвчин судлалаар 3 сурах бичиг, 20 гаруй гарын авлага ном туурвиж, 1981 онд  Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалж, 1987 онд Доцент, 1992 онд Анагаах Ухааны профессор, 2018 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүндэт профессор болжээ.

Нүдний нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, нүдний эмчилгээ, мэс заслын  дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж 1998 онд “Монгол Улсын Хүний гавъяат эмч” цол, 2013 онд “Монгол Улсын Ардын эмч” цол хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүл мэндийн болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад ойн медаль, цол тэмдэгээр шагнажээ. 

Монголын ард түмний дунд “Нүдний Санжаа” гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн Таны авьяас билэг, эрдэм мэдлэг, хүнлэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

                       

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Д.ОЮУНХОРОЛ,  Д.САРАНГЭРЭЛ, Ё.БААТАРБИЛЭГ

Н.ОЮУНДАРЬ, Д.ЭРДЭНЭБАТ, Ж.ЭРДЭНЭБАТ,

Г.БЯМБАА, Ш.ОРГИЛ

 

 

 

 

 

 

x