Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Монгол Улс шинэ коронавирусийн халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:20 2020/01/26

Мягмар гарагт Япон улсаас шинэ коронавирусийг оношлох оношлуурыг авна

Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд бэлтгэлээ хэр хангасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Япон улс шинэ коронавирусийн оношлуурыг бүтээсэн. Түүнийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт манай улсад нийлүүлнэ. ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/2618651051691317/

 

13:00 2020/01/26

Хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Тэрбээр "Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Нэг цагийн өмнө авсан мэдээллээр олон улсад 1,956 хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар хуралдаж, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шинэ коронавирус нь агаар болон ахуйн замаар халдварладаг. Одоогоор эмчилгээний арга тодорхойгүй байна. Манай улсын хилийн цаана байгаа газруудад аль хэдийнээ тархсан. Хэдийгээр Монгол Улсад халдварын тохиолдол илрээгүй ч эрсдэл өндөр байна. Тиймээс Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг худалдан авах, эмч, эмнэлгийн ажитнуудын илүү цагийн хөлс, түлш шатахуунд шаардагдах, мөн зорчигчийн биеийн халууныг илрүүлэх суурин термокамер, дижитал гар термометр, богино долгионы станц, N95 маск, мананцар үүсгэн халдваргүйжүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад багагүй хэмжээний мөнгө төсөвлөсөн. 

2. Дээр дурдсан тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслүүдийг шууд гэрээ хийх замаар яаралтай зохион байгуулж, эмнэлгүүдэд хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

3. Хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь үүнд хамаарахгүй юм.

4. Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсооно. Баасан гарагт болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаас өмчийн хэлбэр үр харгалзан бүх ЕБС, цэцэрлэгийг хамруулсан бол Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг дээрх хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. МСҮТ, их, дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг нийтэд нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоолоо. 

5. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож байгаатай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Үүнд нийтийг хамарсан цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээн, компьютер тоглоомын газрын үйл ажиллагаа, бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газар, их, дээд сургуулиудын нэгдсэн үйл ажиллагаа зэргийг хамруулна.

6. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны сургалтын хөтөлбөрийн агуулгаар цахим болон теле хичээл явуулахыг БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгосон. 

Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчрах асуудлыг БНХАУ-ын талтай хамтран маргаашийн дотор шийдвэрлэнэ" гэлээ.

11:34 2020/01/26

Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар яг одоо хуралдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Хуралдаанд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, дэд сайд болон нийслэлийн Засаг дарга оролцож, холбогдох асуудлаар хэлэлцэх юм.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид мэдээллэх болно.

13:00 2020/01/26

Хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Тэрбээр "Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Нэг цагийн өмнө авсан мэдээллээр олон улсад 1,956 хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар хуралдаж, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шинэ коронавирус нь агаар болон ахуйн замаар халдварладаг. Одоогоор эмчилгээний арга тодорхойгүй байна. Манай улсын хилийн цаана байгаа газруудад аль хэдийнээ тархсан. Хэдийгээр Монгол Улсад халдварын тохиолдол илрээгүй ч эрсдэл өндөр байна. Тиймээс Засгийн газар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг худалдан авах, эмч, эмнэлгийн ажитнуудын илүү цагийн хөлс, түлш шатахуунд шаардагдах, мөн зорчигчийн биеийн халууныг илрүүлэх суурин термокамер, дижитал гар термометр, богино долгионы станц, N95 маск, мананцар үүсгэн халдваргүйжүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад багагүй хэмжээний мөнгө төсөвлөсөн. 

2. Дээр дурдсан тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслүүдийг шууд гэрээ хийх замаар яаралтай зохион байгуулж, эмнэлгүүдэд хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.

3. Хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь үүнд хамаарахгүй юм.

4. Боловсролын сургалтын байгууллагын хичээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсооно. Баасан гарагт болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаас өмчийн хэлбэр үр харгалзан бүх ЕБС, цэцэрлэгийг хамруулсан бол Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг дээрх хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. МСҮТ, их, дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудыг нийтэд нь гуравдугаар сарын 2-ныг хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоолоо. 

5. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож байгаатай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Үүнд нийтийг хамарсан цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын болон аялал, зугаалга, уралдаан, тэмцээн, компьютер тоглоомын газрын үйл ажиллагаа, бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газар, их, дээд сургуулиудын нэгдсэн үйл ажиллагаа зэргийг хамруулна.

6. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны сургалтын хөтөлбөрийн агуулгаар цахим болон теле хичээл явуулахыг БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгосон. 

Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчрах асуудлыг БНХАУ-ын талтай хамтран маргаашийн дотор шийдвэрлэнэ" гэлээ.

13:20 2020/01/26

Мягмар гарагт Япон улсаас шинэ коронавирусийг оношлох оношлуурыг авна

Эрүүл мэндийн салбар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд бэлтгэлээ хэр хангасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Япон улс шинэ коронавирусийн оношлуурыг бүтээсэн. Түүнийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт манай улсад нийлүүлнэ. ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/2618651051691317/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.