ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 49 хүн бүрэн эдгэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавиурст халдварын тухай мэдээллийг танилцуулж байна.

2020.01.26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1,318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1,975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Албан бус мэдээгээр 1700 хүн өвчилж, 55 хүн нас барсан, Малайз улсад 1 хүн өвчилсөн байна.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

  1. Гараа тогтмол савандаж угаах
  2. Амны хаалт заавал зүүх
  3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

 

Монгол Улсын Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
77
Зураг
ХАХА
65
Зураг
ГАЙХМААР
55
Зураг
ХАРАМСАЛТАЙ
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
БУРУУ
8
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
7
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.