Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: Манай улс ирэх долоо хоногт шинэ коронавирусийн оношлууртай болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 25
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:30 2020/01/25

 

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 50 ортой шинэ тасаг нээж, бэлэн байдалд оруулжээ.

Шууд үзэх 2:

https://www.facebook.com/iKonNews/videos/847465885692096/

Тус тасаг нь хананаасаа хүчил төрөгчийн хангамжтай бөгөөд хэрвээ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөн ирсэн тохиолдолд бусад өвчтөнгүүдтэйгээ холилдуулахгүйгээр, гаднаасаа шууд оруулан, тусгаарлахаар зориулагджээ.

Мэргэжлийн байгууллагууд хилийн нэвтрэх цэг дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд зөөврийн рентген аппаратны хэрэгцээ маш их байгаа талаар албаныхан хэлж байв.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга н.Пунсаг хэлэхдээ "ХӨСҮТөв орон нутгаар сүрьеэгийн илрүүлэлтээр их явдаг. Тиймээс явуулын дижитал аппаратын хүрэлцээ муу. Манайд явуулын дижитал аппарат болон зөөврийн эхо хэрэгтэй байгаа" гэв.

Хариуд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Зөөврийн рентген аппаратын асуудлыг бид ДЭМБ-д тавьсан бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тавыг авахаар болсон нь дүүргүүд болон зөөврийн рентген байхгүй орон нутгуудад хуваарилахаар шийдвэрлэсэн.

Харин зөөврийн эхоны хувьд Даваа гарагт шийдэж өгөх"-өө илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn

 

09:51 2020/01/25

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байна.

Шууд үзэх 1:

https://www.facebook.com/iKonNews/videos/1470276813124903/?v=1470276813124903¬if_id=1579916980379615¬if_t=live_video

"Халдварын тохиолдол илэрвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Коронавирусийн халдварын тохиолдолд ДЭМБ-аас эмнэлгийн тусламжаар хангахыг зөвлөж байгаа.

Бид дэлхийн мэндийн байгууллагуудтай өдөрт тутам нягт хамтарч ажиллаж байна.

Дэлхий дахинд өчигдөр 10:40 цагт шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 844, нас барсан тохиолдол 17 байсан бол яг одоо халдварын тохиолдол 1,287, нас барсан тохиолдол 41 болж нэмэгдсэн байна.

Бид халдварын тохиолдол илэрвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна.

Одоогоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч бид халдвар хаалга тогшиж байгаа гэж үзэж байна. Учир нь ийм үед бид хамгийн муу байдлаар дүгнэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авах ёстой" гэлээ.

Мөн тэрбээр "Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй.

21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Энэ бол бидний хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал. 

Цоо шинэ вирус учраас дэлхий бэлэн биш байна. Оношлуур болон урвалж бодис үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Гэхдээ Япон улсаас ойрын хугацаанд оношлуур урвалжийг нийлүүлэхээ мэдэгдсэн. Гэхдээ ирэх долоо хоногт манай улс оношлууртай болох юм" гэдгийг онцлов.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордица "ДЭМБ-аас Монгол Улсад боломжоороо тусална гэж амласан.

Сэжигтэй тохиолдол гарвал сорьцоо шуурхай лавлагаа лабораторидоо өгч оношоо баталгаажуулах шаардлагатай. Одоогоор бид оношийг үгүйсгэх байдлаар шинжилгээгээ баталгаажуулаад явж байгаа" гэсэн юм.

"Өндөржүүлсэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга н.Пунсаг хэлэхдээ "Бид галт тэрггийг сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлаж, цаг алдалгүй ажилласан.

Бид гурваас дээш зовууртай хүмүүсийг халдварын сэжигтэй гэж үзэж, тусгаарлаж байгаа.

Манай лаборатори 21 вирус оношлох боломжтой. Коронавирусийн тохиолдол илэрвэл Японы халдварт өвчний үндэсний төвд шинжилгээгээ явуулна.

Бид цаашид нотолгоонд суурилсан онош тавихыг хүсэж байгаа. Бид тус вирусийн идэвхжилтийн энэ үед өндөржүүлсэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.

Эрчимт эмчилгээний 50 ортой тасаг шинээр гаргасан. Энэ өвчин сүүлийн үед амьсгалын замаар халдаж байгаа учраас сэрэмжлүүлэг сурталчилгаа хийж байна. 

Одоо бид баталгаажуулах ёстой. Бид ЭМЯ-ны бодлого болон ДЭМБ-ийн зөвлөмжийг хангаж ажиллана" гэлээ.

11:30 2020/01/25

 

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 50 ортой шинэ тасаг нээж, бэлэн байдалд оруулжээ.

Шууд үзэх 2:

https://www.facebook.com/iKonNews/videos/847465885692096/

Тус тасаг нь хананаасаа хүчил төрөгчийн хангамжтай бөгөөд хэрвээ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөн ирсэн тохиолдолд бусад өвчтөнгүүдтэйгээ холилдуулахгүйгээр, гаднаасаа шууд оруулан, тусгаарлахаар зориулагджээ.

Мэргэжлийн байгууллагууд хилийн нэвтрэх цэг дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд зөөврийн рентген аппаратны хэрэгцээ маш их байгаа талаар албаныхан хэлж байв.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга н.Пунсаг хэлэхдээ "ХӨСҮТөв орон нутгаар сүрьеэгийн илрүүлэлтээр их явдаг. Тиймээс явуулын дижитал аппаратын хүрэлцээ муу. Манайд явуулын дижитал аппарат болон зөөврийн эхо хэрэгтэй байгаа" гэв.

Хариуд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Зөөврийн рентген аппаратын асуудлыг бид ДЭМБ-д тавьсан бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тавыг авахаар болсон нь дүүргүүд болон зөөврийн рентген байхгүй орон нутгуудад хуваарилахаар шийдвэрлэсэн.

Харин зөөврийн эхоны хувьд Даваа гарагт шийдэж өгөх"-өө илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.