2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S26
12°
16:00
S26
11°
17:00
S26
10°
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг Монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв

ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг
00:00 00:00
“ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг Монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев тус компанийн зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран, энэ хүрээнд Улаанбаатар хотын “ДЦС-3” хүчин чадлыг шинэчлэн нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийв.

Элчин сайд Д.Даваа 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г манай хоёр улсын төрийн тэргүүн нар байгуулсан явдал нь Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсныг цохон тэмдэглэлээ.

2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан тул эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

 



Эх сурвалж: Гадаад харилцааны яам

x