Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон гэх бичлэг тараад байгаа билээ.

Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр "Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй" гэжээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавиад байгаа билээ. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэдэг шалтгаанаар уг асуудлыг шийдэх хурал хойшлоод байгаа юм. 

Олон нийтийн сүлжээнд тарсан бичлэг: