2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
17:00
S26
11°
18:00
S26
10°
19:00
S26
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S31
04:00
S31
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна

ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 12-ны өдрийн байдлаар зудын үнэлгээ хийжээ.

Зудын эрсдлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд цагаанаар зудархуу байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэгдсэн юм.

Харин нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна.

Цасан бүрхүүл тогтсон газруудаас доорх аймаг, сумд 30 см хүртэл зузаан цастай байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн билээ.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

x