Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААР: 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах бол 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Энэ сарын 18, 19 буюу Бямба, Ням гарагт Улаанбаатар хотод өдөртөө -14 градус байх бол шөнөдөө -21 градус байх аж.

Мөн 19, 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд зарим газраар, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ хэмээн мэдээлэв.