Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд 80,251 хүүхэд шинээр мэндэлжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянгаар өслөө.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 80,251 хүүхэд төрсний 97.5 хувь нь Монгол Улсад, 2.5 хувь нь гадаадад төржээ.

1,000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2 байгаа нь ердийн цэвэр өсөлт 19.1 байгааг харуулж байна.

Түүнчлэн 1,000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.6-3.5 пунктээр дээгүүр байсан бол Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 1.0-12.6 пунктээр буурчээ.

Харин 1,000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Дундговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.6 пунктээр дээгүүр байсан бол Баян-Өлгий аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.0 пунктээр доогуур байжээ. 

 

Эх суралж: ҮСХ