Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг бүртгэхээс татгалзав

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үйлдвэрчний Эв Нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Үйлдвэрчний эв нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг өмнө нь Улсын Дээд шүүх 2019 оны  6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, дээрх шалтгааны улмаас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байжээ. 

 

Эх сурвалж: Улсын дээд шүүх