Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Болзошгүй гамшгийн үед түр цугларах байршлын тоог нэмнэ

ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, хэмжээг тогтоох талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглахаар төлөвлөж баталжээ. Өнөөдрийн хуралдаанаар газрын мэдээллийн нэгдсэн сангаас нягтлан шалгаад болзошгүй гамшгийн үед нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор найман дүүргийн нутаг дэвсгэрт нэмж 82 түр цугларах байршил тогтоохоор зөвлөлийн гишүүд санал солилцлоо. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс