Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал хойшиллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
00:00 00:00
Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал хойшиллоо
Sara, ikon.mn - text to speech
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:09 2020/01/13

Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал хойшилсныг шүүхийн эх сурвалж мэдээллээ.

Шүүхийн мэдээлэлд:

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21 дүгээр зүйл.Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасан зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

12:05 2020/01/13

Ерөнхийлөгчийг гүтгэсэн хэмээн торгуулсан хотын дарга асан шүүхдэж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ТОМИЛГООНЫ УЧИР ТОДОРЧ БАЙНА! хэмээх бичвэрийг baabar.mn сайтад нийтлүүлсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн хэмээн үзэж Ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаад хандсан байдаг. Ингээд хотын дарга асныг Зөрчлийн хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгосон.

Тэгвэл Зөрчлийн хуулиар торгосон нь үндэслэлгүй гэж үзсэн хотын дарга асан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Уг шүүх хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.