Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана

ikon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
НӨАТ-ын сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд явагдана
Sara, ikon.mn - text to speech

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 19-ний Ням гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны нэгдүгээр сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 60,000,000 /60 сая/ төгрөг байна.