Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нээгдлээ 2014.12.26 /Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn/

Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих асуудлыг сайд Ц.Даваасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.

Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх юм гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.