Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хотын амьдралын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар боллоо"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн удирдлагууд “Нэг ХоТ-Нэг стандарт” зорилтын хүрээнд 2020 онд хийх томоохон ажлуудаа танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/598824367583130/
Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр захирамжаар 2020 оныг “Хот хот- нэг стандарт” зорилт жил болгон зарлажээ.

Захирамжийг НЗДТГ-ын Тѳрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд уншиж танилцуулав.

"нийслэлийн хэмжээнд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд уралдаан зарласан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр “Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хот хот-нэг стандарт” зөвлөгөөнийг 2 үе шаттай зохион байгуулсан. Зөвлөгөөнд 2,300 гаруй хүн  оролцсон. Бид 2020 онд олон улсын стандартад нийцсэн дүрэм журмыг иргэдийн оролцоотойгоор явуулахаар төлөвлөөд байна. Хотын амьдралын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болсон.

Түүнчлэн “Хот хот-нэг стандарт” зөвлөгөөний үеэр гарсан саналын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд болзолт уралдаан зарласан.

Уралдааны дагуу хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг улирал бүр үнэлэлт, дүгнэн урамшуулах тогтолцоонд шилжсэн. 

Тухайн хорооны нутаг дэвсгэрт стандартын норм, дүрэм хэрхэн мөрдөгдөж байгаад хэсгийн ахлагч нар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээр удирдлагууд нь үүрэг хүлээнэ" гэдгийг нэмж хэлэв.

Болзолт уралдааны дагуу хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг ингэж урамшуулахад нийт 345 сая төгрөг төсөвлөсөн аж.

"Энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хотын стандарт, орчны аюулгүй байдлыг хангах дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран  хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу хийгдэх ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургаадугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн хийнэ.

Мөн бид энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.

Мөн тэрбээр "Бид хотын стандартын баримт бичиг гэх гурван тохимолыг гаргасан. Улаанбаатарт өмнө хотын стандартын баримт бичиг байгаагүй. Энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж хийнэ. Хот төлөвлөлт, хот байгуулалтын стандартыг бид судалж байна" гэдгийг онцлов.

"Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатар “Хотын захирагчийн энэ оны хамгийн эхний буюу 01 тоот захирамж нь хотын стандарттай холбоотой байна. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр тендерт орж байгаа бүх компаниудыг ч стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ.

2020 оны "Нэг хот-Нэг стандарт" зорилтот жил болгон зарлах тухай захирамж: