Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр эгнээгээр зорчдог болон автобусны буудлууд дээр зогсож "халтуур" хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобусуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.

Иймд замын нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож "халтуур" хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран эхлүүллээ.

Гэрэл зургийг Mpa.mn

Ингэхдээ нийтийн тээврийн автобусуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

 


Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар