Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

463 сая төгрөгийн үнэ бүхий найман машиныг нийслэлийн өмчид бүртгэжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
463 сая төгрөгийн үнэ бүхий найман машиныг нийслэлийн өмчид бүртгэжээ
Sara, ikon.mn - text to speech

Найман тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэх тухай Хотын даргын захирамж гарсан байна.

Уг захирамжид “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дах заалтыг тус тус үндэслэн 463,148,650 төгрөгийн үнэ бүхий 8 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай" гэжээ.

Ингэснээр дөрвөн өрхийн эмнэлэг, гурван ЕБС машинаа өмчилж авч байна.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

Д/д
 
Хөрөнгийн нэр
Марк Үйлдвэр-лэсэн он Бүртгэх үнэ    
/төгрөгөөр/ Хөрөнгө оруулалтын эх үүсвэр Эзэмшигч байгууллагын нэр
1 Микроавтобус Хьюндай 2009 19,999,650 Дүүргийн төсөв Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
2 Дунд оврын автобус ММI-800B 2019 132,143,000 Нийслэлийн төсвийн хөрөнгө Налайх дүүргийн 103 дугаар сургууль
3 Дунд оврын автобус ММI-800B 2019 132,143,000 Нийслэлийн төсвийн хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль
4 Дунд оврын автобус ММI-800B 2019 132,143,000 Нийслэлийн төсвийн хөрөнгө Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль
5 Суудлын автомашин Ниссан Адван 2013 11,990,000 Дүүргийн төсөв Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” ӨЭМТ
6 Суудлын автомашин Ниссан Адван 2013 11,990,000 Дүүргийн төсөв Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Эхэн босго” ӨЭМТ
7 Суудлын автомашин Ниссан Адван 2013 11,990,000 Дүүргийн төсөв Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Буянт манал” ӨЭМТ
8 Суудлын автомашин Ниссан Адван 2013 10,750,000 Дүүргийн төсөв Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Арвин мэнд” ӨЭМТ
    НИЙТ   463,148,650