Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо.
Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо.
Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд:
Шагнал гардуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлэхдээ “Нийслэлийн 2019 оны ”Хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсч, баяр хүргэе. Та бүхнийг өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс