Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу толгой" компанийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 75 оюутан, сурагч батламжаа гардан авлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 12 сарын 26
iKon.MN
 

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан “Оюу толгой” компани 2019-2020 онд “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-өөр суралцах 25 оюутан болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах 50 сурагчид батламжийг нь өчигдөр гардуулж өглөө. 

“Оюу толгой” компани “Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараа дор Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролын бүхий л үе шатуудад хөрөнгө оруулалт хийдэг билээ. Энэ хүрээнд “Оюу толгой” компани нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан юм.

2011 оноос хойш “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-т 315 оюутан, 2013 оноос эхэлсэн "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т 1,095 оюутан, сурагчид хамрагдсан байна.

Түүнчлэн “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-ийн Өмнөговь аймгийн ирээдүйн боловсон хүчийг бэлтгэх зорилготой “Говийн Оюу” тэтгэлгийг 187 оюутан авжээ. “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-т  сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, оюутны дотуур байрны төлбөр багтдаг бөгөөд оюутнууд маань амжилттай суралцаж, сургуулиа төгстлөө тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой.

 

“Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т сурлага, амжилтаараа тэргүүлж буй төгсөх ангийн сурагчид болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон оюутнууд хамрагдаж, манлайллын олон сонирхолтой сургалтад хамрагдаж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлдэг цогц хөтөлбөр юм.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын өдөр салбарынхаа ирээдүйн боловсон хүчийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийн түүчээ болох инженерүүд болон хүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулж байгаадаа ямагт баяртай байдгаа тус компанийнхан илэрхийлж байв.

 

Ташрамд дурдахад, “Оюу толгой” компани дараах боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр хөтөлбөрүүдэд 2,600 гаруй оюутан, залуус хамрагдсан байна.

  • 2013 оноос эхэлсэн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т 1095 оюутан, сурагчид хамрагдсан.
  • 2005 оноос эхэлсэн “Орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 625 оюутан хамрагдсан.
  • 2011 оноос эхэлсэн “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-т 315 оюутан хамрагдсан.
  • “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-ийн “Говийн Оюу” тэтгэлэгт хөтөлбөрт – 187 оюутан хамрагдсан.
  • “Дадлагажигч оюутны хөтөлбөр”-т 228 оюутан хамрагдсан.
  • “Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр”-т 39 оюутан хамрагдсан.
  • 2010 оноос эхэлсэн “Шинэ төгсөгч хөтөлбөр”-т 128 залуус хамрагдсан.
  • “Глобал Номадс хөтөлбөр”-т 46 ажилтан хамрагдсан.

Мөн боловсролын салбарт хийсэн бүтээн байгуулалтаас дурдвал,

  • Даланзадгад-3, Манлай-1, Ханбогд-1. Нийт таван цэцэрлэг
  • 640 хүүхдийн сургууль – Ханбогд сум,
  • Говьсүмбэр - 1, Дархан – 1, Даланзадгад – 1, Налайх – 1 Нийт 4 МСҮТ-ийн барилгыг санхүүжүүлжээ.
“Оюу толгой” компани боловсролыг дэмжих олон талт хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад хэлбэрээр боловсролын салбарт нийт 92 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.