Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан зарах гэж байгаа хувийн нисэх онгоцоо танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы Zozotown бэлэн хувцасны онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Юсаку Маезава саяхан хувийн нисэх онгоцоо олон нийтэд танилцуулсан видеог YouTube сувагтаа нийтэлжээ.

Тэрээр дөрвөн жилийн өмнө шинээр худалдаж авсан нисэх онгоцоо ирэх оны сүүлээр шинэчлэх гэж байгаа бөгөөд хуучин онгоцыг нь сонирхсон хүмүүс видеоны тайлбарт дурдагдсан имэйл хаягаар үнийн санал авах хүсэлтээ илгээх боломжтойг хэлсэн байна.

Видео танилцуулга Маезава тансаг автомашинаар Наритагийн нисэх буудал руу явж байгаагаар эхэлжээ. Тэрээр онгоцоо шинээр худалдаж авсан цагаасаа хойш ганц ч удаа нийтийн агаарын тээврээр нисээгүй бөгөөд сард дунджаар хоёр удаа хувийн онгоцоороо аялж байсныг ярьсан байна. Нэг үгээр хэлбэл хувийн нисэх онгоцтой болсон нь түүний хувьд маш үр дүнтэй хөрөнгө оруулалт байсан гэнэ.

Маезавагийн нисэх онгоц нь нийт 14 хүний суудалтай, бүрэн автомат удирдлагатай, дарсны хөргөгч, унтах ор, ариун цэврийн өрөө, караоке машинаар тоноглогдсон ажээ.

Танилцуулгын эцэст Маезава шинэ нисэх онгоцтой болохоороо дахин ийм танилцуулга хийж хүмүүст сонирхуулна хэмээн амласан байна. 

Эх сурвалж: Japan Times